Лаврын мод нь манай оронд ургадаггүй ч импортоор лаврын навч нь хатаасан хэлбэрээр хоол ногооны, мах ногооны нөөшинд амтлагч болгон хэрэглэж заншсан билээ.

Лаврын навчийг 6-7 сард цэцэглэх үед түүж аван хэрэглэх бөгөөд гялалзсан ногоон өнгөтэй өвөрмөц хурц анхилуун үнэртэй байдаг. Лаврын навчинд эфирийн тос 3.5 % хүртэл агуулсан байдаг. Лаврын навчийг цаасан ба шилэн саванд ердийн нөхцөлд 70-75% чийглэгтэй газар хадгалдаг.

Лаврын навчны тосны хүчлүүд амархан ууршдаг тул хоолонд удаан буцалгалгүй, гаргахаас 5-10 минутын өмнө амталдаг бөгөөд ногооны нөөш хийхэд голдуу нөөшний саванд буюу давсалж байгаа саванд хийж амталдаг.

Лаврын навчийг европ болон өрнө, дорнын улсуудад эмчилгээний ханд болгон хэрэглэх тохиолдол олон байдаг.