Карритай тахиа

Prep Time 10 mins
Cook Time 10 mins
Total Time 20 mins
Course Үндсэн хоол
Cuisine Ази хоол
Servings 4

Ingredients
  

  • 45 мл чидун жимсний тос 3 х.х
  • 1 ш дунд зэргийн сонгино
  • 2 ш сармис (хумс)
  • 1 ш ногоон перец
  • 400 г тахианы мах 2 цээж
  • 1/2 ц/х гоньд
  • 1 ц/х карри
  • 1/4 ц/х кориандр
  • 1/4 ц/х давс
  • 1 х/х улаан лоолийн нухаш паст
  • 30 мл крем (2 х.х)

Instructions
 

  • Эхлээд тосоо халаана. Сонгиноо нэмээд зөөлөн гал дээр 1 минут орчим хуурна. Аманд багтахуйц хэрчиж бэлтгэсэн тахиагаа нэмээд 5-6 минут хуурна.
  • Нухаад жижиглэж бэлтгэсэн сармис, үрийг нь аваад хэрчиж бэлтгэсэн ногоон перецээ нэмээд 2-3 минут хуурна.
  • Амтлагчуудаа нэмээд сайтар хутгана. Улаан лоолийн нухшаа нэмнэ. Эцэст нь кремээ нэмээд тахиаг сайтар хутгаж нийцүүлээд тахиаг болсон эсэхийг шалгаад, таваглаад олгоно.