Жигнэсэн алим нь бүх хүнд хамгийн хялбар, хямд үнэтэй амттан бөгөөд бараг бүх хүн үүнийг мэддэг, дуртай байдаг. Энэхүү энгийн хоол нь зөвхөн өвөрмөц үнэр, зөөлөн, нарийн амтыг төдийгүй бүхэл бүтэн ашигтай шинж чанартай байдаг. Жигнэсэн алим нь бага насны хүүхдэд зориулсан хоолны цэсэнд хамгийн тохиромжтой, учир нь энэ нь ямар ч хортой нэмэлт, химийн бодис агуулаагүй амттай, эрүүл амттан юм.

Тэгвэл энэ удаагийн нийтлэлээрээ алим жигнэх аргыг та бүхэндээ хүргэхийг зорьлоо. Бүх л айл үүнийг гэртээ маш хялбархаан бэлтгэх боломжтой.

Эхлээд та дээрх зураг шиг алимныхаа голыг ухаж авах хэрэгтэй. Хальсалж огт болохгүй. Алимны хальсанд маш олон төрлийн амин дэмүүд байдаг. Мөн хальс нь өндөр градуст жигнэхэд алимыг нялцайж урсахаас сэргийлдэг.

 

Ухаж авсан хонхорхой хэсэгт та өөрийн хүссэн амттанаа хийж болно. Ваниль, зөгийн бал, үзэм, цангис гэх мэт. Нимбэгний шүүс дусааж бас болно. Алимаа 10-12 минут жигнэнэ.

 

Гэхдээ заавал гол хэсгийг ухаж жигнэх албагүй. Та өөрийн хүссэн хэмжээгээр зүсэж, хэлбэр дүрсэнд оруулж болно шүү дээ. Бага насны хүүхдэд нухаш хэлбэрээр өгөх гэж байгаа бол алимаа 4 хуваагаад жигнэхэд тохиромжтой байдаг.

 

Ийм гоёмсог хэлбэрээр жигнэж болно.

 

Кремтэй хольж тавьсан байна. 

 

Хавтгай дугираг хэлбэрээр зүсээд зөгийн бал хольсон нь арааны шүүс ялгаруулж байна шүү.