Витамин Д -г нарнаас авах нь хүний биед хамгийн сайн шимэгддэг гэж үздэг. Гэтэл манай орны хувьд энэ боломж цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан тун хомс билээ. Ийм учраас Д витаминаар баялаг хоол хүнс хэрэглэх, нэмэлтээр уух, тариулах замаар нөхөж авах боломжтой. Д витамин нь хүний биед кальцийг шимэгдүүлэх онцгой үүрэгтэй ба бусад олон эрхтний үйл ажиллагааг дэмжих чухал амин дэм юм.  Энэ удаагийн нийтлэлээр Д амин дэмээр баялаг хоол хүнсийг танилцуулъя.

САЛМОН ЗАГАС

Салмон бол түгээмэл тарcан загас бөгөөд Д аминдэмийн гайхалтай эх үүсвэр юм. Зэрлэг салмон болон тэжээвэр салмон загасны агуулагдах амин дэм нь харилцан адилгүй байдаг. (100грамм салмон загасанд 343,04 мг Д амин дэм)

ХЕРРИН БОЛОН САРДИН ЗАГАС

Херрин загас нь дэлхий даяар тархсан нэн олдоцтой загас юм. Энэхүү загас нь Д амин дэмийн шилдэг эх үүсвэрүүдийн нэг. (100грамм херрин загасанд 144,72 мг) Мөн лаазалсан сардин загасанд их хэмжээний Д амин дэм байдаг. (100грамм сардин загасанд 118,59 мг Д амин дэм)

ЛААЗАЛСАН ТУНА ЗАГАС

лаазалсан туна загас нь бусад загасыг бодвол монгол улсад элбэг байдаг. Хүнсэндээ хэрэглэдэг айл өрх ч элбэг. Лаазалсан туна загас нь түүхий туна загасаа бодвол үнэ хямд амин дэм их байх нь их. (100грамм лаазалсан туна загасанд 118,59 мг Д амин дэм)

ӨНДӨГНИЙ ШАР

Загас иддэггүй хүмүүс далайн хоол нь Д амин дэмийн цорын ганц эх үүсвэр биш гэдгийг мэддэг байх ёстой. Өндөг нь бас сайн эх үүсвэр төдийгүй гайхамшигтай тэжээллэг хоол юм. Өндөгний уургийн ихэнх хэсэг нь цагаанд агуулагддаг бол өөх тос, амин дэм, эрдэс бодис нь ихэвчлэн шар биед агуулагддаг.  (Нэг өндөгний шаранд 24,79 мг Д амин дэм)

МӨӨГ

Мөөг нь баяжуулсан хоолыг эс тооцвол Д аминдэмийн цорын ганц ургамлын сайн эх үүсвэр юм.
Хүмүүсийн нэгэн адил мөөг нь хэт ягаан туяанд өртөхдөө энэ витаминыг нэгтгэж чаддаг. (Зарим мөөг нь 100 граммдаа 1541 мг Д амин дэм)

БАЯЖУУЛСАН ХҮНС

Д витамины байгалийн эх үүсвэр хязгаарлагдмал байдаг, ялангуяа та цагаан хоолтон эсвэл загасанд дургүй бол. Аз болоход Д аминдэм агуулаагүй зарим хүнсний бүтээгдэхүүнийг энэхүү тэжээлээр баяжуулж болдог. Үнээний сүү, шар буурцагны сүү, жүржийн шүүс, үр тариа, овъёосны будаа гэх мэт.

ЭХ СУРВАЛЖ: www.healthline.com