Д амин дэмийн тудагдал нь ясны эрдэсжилтэнд сөргөөр нөлөөлж, яс сийрэгжих нөхцлийг бүрдүүлдэг ба хүүхдийн өсөлт хөгжилтөнд сөрөг нөлөөтэй байдаг. Тиймээс хүн бүр Д амин дэмийг зохих хэмжээгээр авч байх нь чухал байдаг. Өнөөгийн монгол улсад Д амин дэмээр баяжуулсан хүнс маш хомс байдгаас үүдэж хүмүүс хангалттай хэмжээгээр Д витаминыг хүнснээс авч чададгүй. Тэгвэл энэ удаагийн нийтлэлээр Д амин дэмээр баялаг хүнсний бүтээгдэхүүнүүдийг танилцуулж байна.

Яргай загас

100г яргай загасанд 361-665 IU

Сардин загас

100г сардин загасанд 272 IU

Мөөг

100г мөөгөнд 130-450 IU

Өндөгний шар

100г өндөгний шаранд 18-39 IU

Туна загас

100г туна загасанд 236 IU

Анхааруулга

Хэрвээ та Д витаминыг хүнснээс бус эмийн байдлаар хэрэглэж байгаа бол хэт өндөр тунгаар болон хэт удаан хугацаагаар хэрэглэх нь эрүүл мэндэд эрсдэлтэй. Бэлдмэлийг хэрэглэхийн өмнө эмчээс зөвлөгөө авч, цусан дахь Д-ын хэмжээгээ тодорхойлуулаарай.