Та дүрдэг цайг хэрэглэж дуусаад хаядаг уу? Тэгвэл түр азнаарай. Энэхүү нийтлэлийг уншсанаар та дүрдэг цайгаа хэрэглээд хаяхаасаа өмнө өөрөөр яаж ашиглаж болохыг мэдэж авна.

Арьсыг зөөлрүүлнэ.

Буцалсан халуун усанд цайгаа дүрж хандлаад уураар нь нүүрээ утвал арьс гайхалтай зөөлөрнө. Мөн халуун усаар дүүргэсэн ваннтай усанд хэд хэдэн цай дүрж хандлаад усанд орвол биеийн арьс зөөлөрч тансаг үнэр нь шингэнэ.  Ямар жимстэй дүрдэг цай хийх нь таны сонголт.

Нүд амраана.

Цайнд агуулагдах эрдэс бодисууд нүдний эргэн тойрон дахь судсуудыг тайвшруулж, харалсан хүрээг арилгах ид шидтэй. Ингэхдээ хэрэглэсэн дүрдэг цайгаа хөргөгчинд 15-20 минут хийн хөргөөд нүдэн дээрээ тавьбал илүү үр дүнтэй.

Шархыг анагаана.

Шумууланд хазуулах, наранд түлэгдэх, шалбалах, зүсэх гэх мэт жижиг шархыг анагаах хүчтэй. Цайны шааранд агуулагдах антиоксадинтууд нь үрэвслийг дарах, хурдан эдгэрхэд туслана. Нойтон цайны шаарыг шархан дээрээ хуурай болтол нь тавина. Ахин норгоод давтаж болно.

Толийг гялалзуулна.

Хэрэглэсэн дүрдэг цайгаараа толио тойрог хэлбэрээр арчиж дараа нь нойтон алчуураар арчаарай. Цайнд агуулагдах байгалийн гаралтай нэгдэлүүд нь толийг гялалзуулах болно.

Өнгөр арилгана.

Суултуурны ёроолд үүссэн шар, хүрэн өнгөр таныг зовоож байвал суултуурныхаа усанд 2-3 ширхэг дүрдэг цай хийгээд хэсэг хүлээгээрэй. Дараа нь суултуур угаагчаар арчиж үр дүнг нь хараарай. Гэхдээ бараан өнгийн цай нь хэт удаан байвал суултууранд бүр илүү өнгөр тогтоох аюултай тул цайвар өнгөтэй цай ашиглаарай.

Цэцэрлэгээ арчил.

Хэрэв та хашаа байшинд амьдарч, бяцхан цэцэрлэгтэй бол хэрэглэсэн цайныхаа шаарыг хөрсөнд нь булаарай. Цай нь хөрсөн дахь хүчиллэг түвшинг ихэсгэж ашигтай бактерь үржих нөхцөл болдог. Мөн хөрсний pH түвшинг бууруулдаг.