Вандуйтай бяслаг

Prep Time 10 mins
Cook Time 10 mins
Total Time 20 mins
Course Зууш
Servings 2 хүн

Ingredients
  

  • 500 г панеер бяслаг
  • 200 г шинэ ургацын вандуй
  • 2 ш том сонгино
  • 3 ш дунд зэргийн улаан лооль
  • 1 х/х нунтаг кориандр
  • 2 х/х масала
  • 1/2 стакан стакан ус
  • 3 х/х х/х крем
  • Давс
  • Перец
  • Хэрчсэн яншуй

Instructions
 

  • Сонгиноо арилгаад машиндаж бэлтгэнэ. Улаан лоолины ишний гэрийг цэвэрлээд мөн машиндана. 2-3 хоолны халбага ургамлын тос халаагаад дөрвөлжлөн хэрчсэн бяслагаа шаргалттал нь шарна.
  • Дөрвөлжлөн хэрчсэн бяслагаа гаргаад хэрэглэтлээ хэсэг байлгана. Бяслаг шарсан тавгандаа үлдсэн тосоо нэмээд сонгины нухшаа нэмнэ. 2 минут орчим хуурна. Улаан лооль, цагаан гаа, сармисны нухшаа нэмж шаргалттал нь хуурна.
  • Нунтаг кориандр, гоньд, мөн гарам бяслагаа нэмээд ногоон чинжүүгээ нэмнэ. Тэгээд вандуйгаа нэмнэ. 2-3 минут хуурна. Шарсан бяслагаа усны хамтаар нэмээд давсаар амтлаад галаа багасган шөлийг өтгөртөл зөөлөн гал дээр буцалгана.
  • Шөл хүссэн хэмжээнд тань хүрч өтгөрөхөөр галаа унтраагаад кремээ нэмж нийцүүлээд таваглан, яншуйгаар чимэглээд парата, наан гэдэг бинтэй (наан, парата, чипати зэрэг нь өөр өөр төрлийн бин юм) хамт олгоно.