Судлаачдын үзэж буйгаар дэлхийд бөөрний архаг өвчлөлтэй 500 гаруй сая хүн байдаг аж. Хэрэв уншигч таны бөөр муудсан эсвэл үе үе өвддөг бол дараах хүнсний бүтээгдэхүүнийг түлхүү хэрэглээрэй.

Доор дурдах хүнснүүд бөөрөнд хамгийн сайн нөлөөтэйгөөр зогсохгүй бие махбодын бусад үйл ажиллагаанд ч сайн үр дагавартай. Ингээд гар доорх хүнсний материалаар эрүүл мэндээ хэрхэн хамгаалах талаар өгүүлэх бяцхан зөвлөмжийг толилуулъя.

ТӨМС

Төмс нь бөөрийг хамгаалах үр нөлөө үзүүлж, хүнсний ногоо болон эмийн үүргийг гүйцэтгэх хос хэрэгцээтэй байдаг. Бөөр муутай хүмүүс төмс идвэл тохиромжтой.

САРМИС

Сармис нь үрэвслийн эсрэг үйлчилгээтэйгээс гадна бие дэх муу өөх тос буюу холестриныг бууруулахад тусалдаг тул бөөрний үйл ажиллагааг дэмжихэд ихээхэн ач холбогдолтой ажээ. Түүнчлэн сармис хоолонд гайхалтай амт оруулдаг учраас бөөрөнд аюул учруулдаг хэт их сод болон давсны хэрэглээг зохицуулахад хэрэгтэй.

ЖИМСНИЙ ШҮҮС

Жимсийн шүүс буюу ногооны шүүс нь биеэн дэх хаягдмал эдийг арилгах чадвартай. Жимс, ногооны шүүсэнд маш олон химийн элемент агуулж хүний биеийн бөөрний үйл ажиллагааны доройтлоос сэргийлж байдаг. Ялангуяа аньс жимсний шүүсэнд үл исэлдүүлэгч эд агуулж байдаг учир бөөрний үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг.

ЗАГАС

Яргай, хулд, сардин, май загас зэрэг нь уурагтайгаас гадна, хүний биед үүсдэггүй Омега-3 тосон хүчлийг агуулдаг. Шинэхэн загасыг хүнсэндээ хэрэглэж заншвал цусан дахь холестриныг бууруулж, даралт ихсэхээс сэргийлдэг тул зүрх судасны өвчин болон бөөрний архаг өвчин тусах магадлалыг багасгадаг байна.

АНЬС ЖИМС

Аньсны бусад жимснээс ялгарах давуу чанар нь шээсний замын үйл ажиллагаанд эерэг нөлөөтэйд оршдог. Аньс нь шээсний хүчиллэг чанарыг ихэсгэдэг учраас элдэв бактерийг устгаж, бөөр давсагны эрүүл байдлыг хадгалахад сайн нөлөө үзүүлдэг байна.

АЛИМ

Энэхүү амтлаг жимсэнд хүний биед тустай давуу тал чамлахааргүй их бий. Тухайлбал биед хуримтлагдсан хорт бодисыг гадагшлуулж, холестриныг бууруулж, зүрх судасны өвчнөөс сэргийлдэг. Түүнээс гадна кали багатай, үрэвслийг намдаадаг учир бөөрний хамгийн дуртай хүнснүүдийн нэг гэдэг нь маргаангүй юм.

ШӨЛТЭЙ ХООЛ

Бөөрийг хамгаалах хоолны үхрийн годонгийн шөл, хонины мах, тагтааны мах зэрэг байна. Өвөл, хаврын улиралд халуун чанартай хоол идэх нь зохистой. Бөөрний муутай хүн халууныг хангаж хүйтнийг гадагшлуулах хүнс идэх хэрэгтэй.

БОР БУДАА /ГУРВАЛЖИН БУДАА/

Бөөрний үйл ажиллагааг сайжруулахад хар, бор өнгөтэй хүнсний бүтээгдэхүүн сайн байдаг. Хар бор өнгөтэй хүнсний бүтээгдэхүүнд хар будаа, гурвалжин будаа, хар буурцаг, хар гүнжид, хар далдүү мөөг, хар чавга, мөөг, далайн байцай зэрэг багтана. Үүнээс гадна хар будаа, хар буурцаг, хар гүнжид зэргээр будааны зутан хийж идвэл тэжээл нөхнө.

ЦЭЦЭГТ БАЙЦАА

Бүх төрлийн навчит ургамал буюу бөөрөнхий байцаа, брокколи, цэцэгт байцаа зэрэг нь эслэгийн эх үүсвэр болдогоос гадна C, К витаминаар баялаг байдаг учраас бөөрөнд маш хэрэгцээтэй. Харин буржгар байцаанд эдгээрээс гадна кальци, төмрийн агууламж их байдгаараа онцлог.