Халуун зуны эдгээр өдрүүдэд гэртээ сэрүү татуулсан бананатай шейк хийх амархан аргыг сурцгаая. 

1. Дундаж хэмжээтэй гүйцэт болсон банана жимсээ хэрчээд миксер юмуу блендэрт хийнэ.

2. 2 цайны аяга болсон сүү хийнэ. Өтгөн шингэнээ өөрийн уух хэмжээндээ тааруулж сүүний харьцааг өөрөө тааруулж болно.

3. Ванилийн нунтаг цайны халбаганы талаар хийнэ. Ихэдвэл хэт нялуун болох учир багахан хийх хэрэгтэй.

4. 1-2 цайны халбага элсэн чихэр хийнэ. Элсэн чихэрний оронд зөгийн баг хийж болно. Мөн жимс хольж болно. /Гүзээлзгэнэ, бөөрөлзгөнө гэх мэт/

5. Гүйцэт бутартал нь миксердэнэ.

Ингээд таны шейк бэлэн боллоо. Хөргөгчинд хэсэг хугацаанд хийн хэрэглэвэл янзтай. Эсвэл мөс хийж болно.